“Ашидбилгүүн” ХХК-ний товч танилцуулга
“Ашидбилгүүн” ХХК нь бүх төрлийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээ хийх зорилгоор 2012 онд байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн болон даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл авсан.
Бидний үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын хууль, үйлчлүүлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн шударга ажиллах, харилцагчдад түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, найдвартай, итгэл хүлээсэн хамт олон байхад оршино.
Байгуулагдсан цагаас өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж салбартаа тэргүүлэгчдийн нэг болж чадсан. Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо”-ны гаргасан статистик, тайланд борлуулалтын хэмжээ, салбарын тооны үзүүлэлтээр 2013-2022 онуудад тасралтгүй тэргүүлж байна.
Одоогийн байдлаар манай компани 20 гаруй салбар, төлөөлөгчийн газар, 50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж Улаанбаатар хотын 6 дүүрэг, хөдөө орон нутагт Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймаг Мандал сум аймгуудад албан ёсны эрхтэйгээр салбар, төлөөлөгчийн газраа нээн ажиллаж байна. Энэ нь тухайн орон нутаг дахь ААН, иргэдийн хөрөнгийн болон даатгалын хохирлын үнэлгээг газар дээр нь биет үзлэг хийж түргэн шуурхай, үнэн бодитоор тодорхойлоход давуу талтай байдаг.
2014 оноос тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ, мэдээллийн санг нэгтгэсэн “AB system” программыг өөрсдөө хөгжүүлж зохиогчийн эрхээр баталгаажуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Манай компаний Захиргаа санхүүгийн алба, Үнэлгээний алба, Дуудлагын алба, Программ хангамжийн гэсэн 4 алба нэгжид даатгал, хөрөнгийн үнэлгээ, эрдэм шинжилгээний байгууллагад 11-38 жил ажилласан мэргэшсэн үнэлгээчин 7, үнэлгээний мэргэжилтэн 15, үнэлгээчний туслах 15, төлөөлөгч 12, захиргаа санхүүгийн 6 ажилтантай байна. Одоогийн байдлаар “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ын сургагч багш, мэргэшсэн үнэлгээчин, мэргэшсэн нягтлан бодогч Х.Цэнгэл, Б.Шинэбаяр, Ц.Хоролсүрэн нар болон мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян, Б.Уянга, А.Бямбажав, Б.Хөхөө нар ахлах үнэлгээчнээр ажиллаж байна.
Гишүүнчлэлийн байдал
1. “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ын гишүүн байгууллага -№0011, 2015 он
2. “Монголын даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны гишүүн байгууллага -05, 2013 он
Хамтын ажиллагаатай байгууллага
1. “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”
2. Авлигатай тэмцэх газар
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
4. Онцгой байдлын ерөнхий газар
5. Татварын ерөнхий газар
6. БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбоо
7. Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо
8. Аймаг, сум, дүүргийн тойргийн шүүхүүд
9. Цагдаагийн ерөнхий газар
10. Замын цагдаагийн газар
11. Бүх даатгалын байгууллагууд
12. Бусад
Үнэлгээний ажлын туршлага, хамтран ажилласан байгууллага
Манай компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш “Монголын Төмөр Зам” нийгэмлэг, “Оюутолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Моэнко” ХХК, “Хас банк”, “Хаан банк”, “Эрдэнэт Үйлдвэр” ХК, Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийтийн үйлчилгээний “УБ нэгтгэл” ОНӨААТҮГ, ОБЕГ, АТГ, ШШГЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Хот тохижилт үйлчилгээний газар, БЗД ИТХ ЗДТГ, ХУД ИТХ, Эрдэнэт Булганы ЦТС ХХК, ХУД Нэгдсэн эмнэлэг, MCS групп, “Мишээл” групп, “Нүүдэлчин” групп, “Магнай Трейд” ХХК, “Анунгоо” ХХК, “Барс” групп ХХК, “Трансговь” ХХК, “Таванбогд” групп, “Содмонгол” групп, “Петровис” ХК, “Ариг банк” ХХК ,“Скай хайпер маркет” ХХК, “Бид монгол” ХХК, “Бүти” ХХК, “Баянширээт” ХХК, ИНЕГазар зэрэг ААН, иргэдтэй хамтран ажиллаж хөрөнгийн болон хохирлын үнэлгээний ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг 5-р хороо 5-р хороолол 2-р байр 46 тоот Холбоо барих утас: 7014-7368, 9911-5672, 9910-7368
Имайл: [email protected], [email protected] @copyrigh 2015-2023