Мэндчилгээ
“Ашидбилгүүн” ХХК нь бүх төрлийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээ хийх зорилгоор 2012 онд байгуулагдсан. Улмаар 2013 оны 01 сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 233/10 тоот тусгай зөвшөөрөл авсан. Энэхүү богино хугацаанд харилцагч байгууллагууд болон эрч хүч, авъяас чадвартай ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадварын хүчээр өөрсдийн байр суурийг олж өнөөдрийн байдлаар 14 салбар, 30 гаран ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо”-г байгуулалцаж удирдах зөвлөлд орж, өөрийн салбартаа тэргүүлэх хэмжээний компаниудын нэг болж чадсан, Авто үнэлгээ AB системийг нэвтэрүүлсэн зэрэг олон ололт амжилттай ажиллаж байна.
Цаашид ч бид үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж 21 аймаг, томоохон хот суурингуудад өөрсдийн салбар, төлөөлөгчийн газраа нээн үнэлгээний салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөн Монгол улсын хуулийг дээдлэн ажиллах болно. Бид хамтран ажилладаг байгууллага, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн компани байх зорилт тавин ажилладаг.
Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗАХИРАЛ: Ч.ЖАМЪЯН
Имайл: [email protected], [email protected] @copyrigh 2015-2023